2024 ОНЫ 03 САРЫН 29, БААСАН ГАРИГ

Онцлох мэдээ

  • Онцлох

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН "ХАМГААЛАГДСАН ИРЭЭДҮЙ" ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛИЙН НЭЭЛТ

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН "ХАМГААЛАГДСАН ИРЭЭДҮЙ" ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО. Аймгийн ИТХ-ын 15/8 дугаар тогтоолоор 2024 оныг "Хамгаалагдсан ирээдүй" Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан билээ. Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд байгууллага, аж ахуй нэгж бүр хүүхдийг сонсож, хүүхдэд ээлтэй бодлого хөтөлбөр хэрэгжүүлэн, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжсэн арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэхийг чиглэл болгож ажиллана. Жилийн ажлын гол зорилго бол хүүхдийг аливаа төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, хүсэл мөрөөдлийг нь сонсож, тэдний эрхийг хүндэтгэж, айл өрх, албан байгууллага бүр хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавьж, хүүхдийн өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа төр, ТББ, ААН, иргэн бүр анхаарах юм. Аймгийн удирдлагуудаас аливаа бодлого шийдвэр гаргахад болон, хийж хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагаануудад хүүхдийн санал хүсэлтийг тусгаж, тэдний оролцоог илүү хангаж, бүх салбарт хамтран ажиллахыг зорино гэдгээ нээлтийн үеэр онцлон хэллээ.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    "ХАМГААЛАГДСАН ИРЭЭДҮЙ" УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    "ХАМГААЛАГДСАН ИРЭЭДҮЙ" УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "Хамгаалагдсан ирээдүй" хүүхдийн хөгжил хамгааллын жилийг тохиолдуулан Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг спорт, урлаг, оюун ухааны чиглэлийн сургалтын төвүүдийн багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд "Хүүхдийн оролцооны зураглал", "Хүүхдийг соёл, спорт олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулах, эрхийг нь хамгаалах" журмыг танилцуулан цаашид хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    МОНГОЛ НААДГАЙ 2024 УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

    Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол наадгай – 2024” уралдааныг хүүхэд, багачуудад ардын уламжлалт зан заншлыг сурталчлах, өвлүүлэх, сэргээн дэлгэрүүлэх зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ

    ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХИЙГ ДЭМЖИХ ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРЛАА. Өмнөговь аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан байгууллагын ажилтан, албан хаагчийн гэр бүлээ батлуулсан өдөр цалинтай чөлөө олгохыг аймгийн Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжаар захирамжиллаа. Гэр бүлийн өдрийг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэхийг байгууллагын ажилтан, албан хаагчдыг уриалж байна

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ШИЛДЭГ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАН ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

    Байгууллага аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг сайжруулж, гэр бүл, хүүхдэд ээлтэй байгууллага, аж ахуйн нэгжийг бий болгох зорилгоор “ ХАЛУУН ДУЛААН ГЭР БҮЛЭЭС-ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛТАН, ХАРИУЦЛГАТАЙ АЖИЛТНААС-ХАМГИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” дэвтэрт аяныг 10 сарын хугацаатай зохион байгуулж 45 байгууллага, 10 аж ахуйн нэгж оролцож, 18442 хүнд хүрсэн байна. Дэвтэрт аяны хүрээнд байгууллага, аж ахуй нэгжүүд 10 чиглэлийн хүрээнд арга хэмжээг төлөвлөн амжилттай хэрэгжүүлсэн. Аянд амжилттай оролцсон байгууллагуудыг шалгаруулж 🥇Аймгийн Хөгжимт жүжгийн театрын эцэг эхийн зөвлөл- Өргөмжлөл, 600.000 төгрөг 🥈Даланзадгад сумын 1-р цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл-Өргөмжлөл, 400.000 төгрөг 🥉Даланзадгад сумын ЕБ-н 7 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөл- Өргөмжлөл, 200.000 төгрөг тус тус шагнагдлаа. Дэвтэрт аянд оролцсон нийт байгууллага, аж ахуй нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлүүддээ баярлалаа.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ЧИ ГАНЦААРАА БИШ АЯНЫ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ

    Охидыг хүчирхийлэл мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн төрөл хэлбэрүүдийг таньж мэдэх, тэдгээрээс хүүхдээ хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэх, тусламж үйлчилгээ авах, өсвөр насны хүүхэд, эцэг эхчүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой "ЧИ ГАНЦААРАА БИШ" аяныг Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГтай хамтран хэрэгжүүлэхээр мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ЧИ ГАНЦААРАА БИШ НӨЛӨӨЛЛИЙН АЯН

    Охидыг хүчирхийлэл мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн төрөл хэлбэрүүдийг таньж мэдэх, тэдгээрээс хүүхдээ хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэх, тусламж үйлчилгээ авах, өсвөр насны хүүхэд, эцэг эхчүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой "ЧИ ГАНЦААРАА БИШ" аяныг "БҮҮ ӨНГӨРӨӨ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦААРАЙ" уриан дор эхлүүлж байна. Аяныхаа хүрээнд тун удахгүй та бүхэнтэйгээ олон сонирхолтой арга хэмжээ, мэдээ мэдээлэлтэйгээр уулзах болно оо.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ДЭВТЭРТ АЯН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

    Байгууллага, аж ахуй нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, туршлага судлах боломжийг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг сайжруулж, гэр бүл, хүүхдэд ээлтэй байгууллага, аж ахуй нэгжийг бий болгох зорилготой 🗒🗒"ХАЛУУН ДУЛААН ГЭР БҮЛЭЭС-ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛТАН, ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛТНААС-ХАМГИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА" дэвтэрт аян амжилттай үргэлжилж байна. Байгууллагын албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, хүүхдүүдэд чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулсан #хүнс_хөдөө_аж_ахуйн_газар, #мал_эмнэлгийн_газар-ын Эцэг эхийн зөвлөл, хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Байгал орчин, аялал жуулчлалын газрын эцэг эхийн зөвлөлийн хүсэлтээр албан хаагчдад "Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог", "Халамжтай аав" сургалтуудыг зохион байгууллаа.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ХОСЫН ЯРИА" БЛОГ

    Мэлмий сайттай хамтран бэлтгэдэг "Хосын яриа" блогийн "Баяр наадам"-ыг угтсан дугаар тун удахгүй та бүхний хүртээл болох болно. Энэ удаагийн дугаарт Монгол улсын спортын дэд мастер харваач Цэнгэлжаргалын Будгэрэл, аймгийн начин Сувьдын Амартүвшин нарын гэр бүл оролцлоо.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Орон нутагт ажиллаж буй хүчний байгууллага, боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагуудын сэтгэл зүйчдийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд: 👉Мэргэжлийн үйл ажиллагааны чиглэл, асуудлууд 👉Цаашид иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар албан бус ярилцлагыг зохион байгууллаа.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    "ЗӨВ ГЭР БҮЛ" САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

    Сүүлийн үед хүүхдийн эрхийн зөрчил нилээдгүй илэрч байгаатай холбоотойгоор хүүхдийн өмнө үүрэг хүлээгч төр, төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд эцэг эх, асран хамгаалагчдын хүүдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо, гэр бүлийн хохирогч хүүхэд, бэлгийн хүчирхийллийн хохирогч, амиа хорлох оролдлого хийж буй хүүхдийн тоог бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн санаачилгаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Цагдаагийн газар, БШУГ, ДЗ сумын ГХУСАЗСЗ, Даланзадгад сум, Насан туршийн боловсролын төвтэй хамтран "ЗӨВ ГЭР БҮЛ" сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд 2 бүлэг 17 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ХҮҮХДИЙН ӨРӨӨТЭЙ БАЙГУУЛЛАГА НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.

    Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган "Төрийн үйлчилгээний алба" өөрийн нөөц боломжид тулгуурлан "Хүүхдийн өрөө"-г тохижуулсан байна. Үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан байгууллагын удирдлага болон, эцэг эхийн зөвлөлдөө талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийг үл хайхрах хүчирхийлэл, ахуйн хүрээний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага бүр дэргэдээ "Хүүхдийн өрөө"-г тохижуулан хүүхдийн эрхийг ханган ажиллахыг нийт байгууллагуудад уриалж байна.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    "ӨГЛӨӨНИЙ ЦАЙ" УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын 10 багийн 147 өрхийн хөгжлийг дэмжих зорилгоор нөхцөл байдлын үнэлгээг биечлэн хийж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон. Тус өрхүүдийг төр, хувийн байгууллагуудын оролцоотойгоор хөгжүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна. Өрх тус бүрийн хэрэгцээ шаардлага, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ажил орлоготой болгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд холбон зуучлахад "Өсөлтийг өрх бүрд" хөтөлбөрөөс 1 өрхөд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн. Өрхийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд уриалах мэдээлэл өгөх зорилгоор "ӨГЛӨӨНИЙ КОФЕТОЙ УУЛЗАЛТ"-ыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран зохион байгууллаа. Уулзалтад Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж банк, дэлгүүр, хувийн аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ

    #Аймгийн_хүүхдийн_төлөө_зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж байна. Аймгийн Засаг дарга аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Р.Сэддоржоор ахлуулсан зөвлөл Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан бүх сумдын Хүүхдийн төлөө зөвлөл Засаг дарга нарыг цахимаар оролцуулан өргөтгөсөн хуралдааныг хийж байна. Хуралдаанаар Хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах, Хүүхдийн өмнө үүрэг хүлээгч төрийн байгууллага, эцэг асран хамгаалагч нар илүү их хариуцлагатай байхад чиглэсэн ажлыг эрчимжүүлэх, зуны амралт эхэлж байгаа энэ цаг хугацаанд сургууль анги удирдсан багш нар хүүхдүүдийг эцэг эх асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч гараас гарт зарчмыг баримтлан амралтын хугацаанд эрсдэлд оруулахгүй байх асуудлыг гэр бүл асран хамгаалагч нар бүрэн хариуцах зэрэг чиглэл өглөө. Мөн хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргалаа.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР

    ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    САЛБАР ДУНДЫН БАЙГУУЛЛАГАТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    Өмнөговь аймаг Сум дундын Иргэний хэргийн шүүгч, туслах, үйлчилгээний газрын дарга, эвлэрүүлэн зуучлагч нарыг оролцуулсан "Кофетой уулзалт"-ыг зохион байгууллаа.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ХҮҮХДИЙН ИТГЭЛТЭЙ УТАС

    Өмнөговь аймгийн Холбооны газар 1,3,5,7-дугаар сургуулиудад ИТГЭЛТЭЙ УТАС сурилууллаа.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГХУСАЗЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЖЛЫН ХЭСЭГ ЦОГТЦЭЦИЙ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

    Өмнөговь аймгийн ГХУСАЗЗөвлөлийн ажлын ажлын хэсэг ЦОГТЦЭЦИЙ суманд ажиллаж байна6

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    #МЭДЛЭГЭЭР_ДАРХЛААЖУУЛЪЯ

    #Мэдлэгээр_дархлаажуулъя

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ

    Өмнөговь аймгийн ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ 2023 оны анхдугаар хуралдаан

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ХӨШИГӨӨ НЭЭ СУРГАЛТ МЮЗИКЛЬ

    #ХӨШИГӨӨ_НЭЭ_СУРГАЛТ_МЮЗИКЛЬ_АМЖИЛТТАЙ__НЭЭЛТЭЭ_ХИЙЛЭЭ.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    #ОЙЛГОЁ_ХАЙРЛАЯ

    ДАЛАНЗАДГАД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ХАМТРАН #ОЙЛГОЁ_ХАЙРЛАЯ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    "ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" ГАР ЗУРАГ, "ААВ, ЭЭЖДЭЭ ХЭЛЭХ МИНИЙ ҮГ" ЗАХИДЛЫН УРАЛДААНУУДЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

    "Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" аймгийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, захидал, зургаар дамжуулан хүүхдүүдийн үзэл бодол, хандлагыг илрүүлэх, мэдрэмж бодол төсөөллийг эцэг эхчүүдэд таниулах, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх.

    Дэлгэрэнгүй »

Мэдээ мэдээлэл

🔔🔔🔔ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
2024/03/04
Хамгаалагдсан ирээдүй Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хулдаасан хэвлэлүүдийг мэдээллийн  самбарт байршууллаа.
2024/03/01
Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд 21 аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга, Өмнөговь аймгийн 15 сумын засаг дарга, нийгмийн бодлогын мэргэжилтэн, сургуулийн захирал, цэцэрлэгийн  эрхлэгч, хүүхдийн элч,, Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд, ХХҮГ-ийн дарга, мэргэжилтнүүд , БШУГ-ын дарга мэргэжилтнүүд, Цагдаагийн газрын дарга, ахлах мэргэжилтэн, нийт  260 хүн оролцож сайн туршлагаа солилцлоо.
2024/03/01
“ХАМГААЛАГДСАН ИРЭЭДҮЙ” #хүүхдийн_хөгжил_хамгааллын_жилийн_хүрээнд ӨСВӨР ҮЕИЙНХЭНИЙ БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛ ОЛГОХ" сургагч багш нар бэлтгэх сургалтыг 4 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн 27 суралцагч, 3 нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч нарыг оролцуулан зохион байгууллаа. 
#Сургалтыг Өмнөговь аймгийн ХГБХХГазраас санаачлан "Хамтдаа төв" ТББ-тай хамтран             1. Бэлгийн цогц боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх, 2. БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх, 3.Гэр бүл төлөвлөлт, Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл, 4.Хүний эрх ба Жендэр, Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэх агуулгын хүрээнд оролцоонд суурилсан аргаар  үнэн зөв мэдлэг олгох, өөрийгөө хамгаалах чадварт суралцах, аливаа асуудалд эерэг хандах өөрийн харах өнцөгөө өөрчлөх, өөрийн гэсэн үнэт зүйлийг бий болгох төлөвшүүлэх чадварт суралцууллаа. 
✅♻️✳️Үе тэнгийн сургагч нарын сургалтын өмнөх асуулга /49.5%/дараах асуулга /73%/-ийн дундажтай гарсан ба энэ нь үе тэнгийн сургагч  нарын мэдлэг, ойлголт нэмэгдсэн үр дүнтэй байна.
#Үе тэнгийн сургагч нарын тодорхойлсон тулгамдаж буй асуудал:
✅ Эрүүл мэндийн хичээлийн чанар хүртээмж нэмэгдүүлэх
✅Сургуулийн ОО ариун цэвэр
✅Хорт зуршил бууруулах 
✅Гэрэлтүүлэг, эзэнгүй нохой 
✅Эрт бэлгийн харьцаанд орох
✅БЗДХ, Бэлгэвчинд хандах хандлага буруу
✅Эцэг эх ярилцдаггүй мэдлэг муу гэх мэт 
Хүүхдүүд бие даан ажиллах ажлын ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ гаргалаа. Сургуулийн НА, эмч, сэтгэл зүйч нар цаашид хүүхдүүдийг дэмжин ажиллахаар боллоо. 
Хамтран ажилласан: 4-р сургуулийн захиргаа, "Хамтдаа төв" ТББ Галбадрах багш,  Өмнөговь ЗХТөв
2024/02/27
Аймгийн ИТХ-ын 15/8 дугаар тогтоолоор 2024 оныг "Хамгаалагдсан ирээдүй" Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан билээ. Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар -ын урилгаар Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төв-ийн  багш нарын баг 6,7,8р ангийн 270 сурагчдад “НАЙРАМДЛЫН ӨДРҮҮД” арга хэмжээг зохион байгууллаа.
2024/02/27
ХАМГААЛАГДСАН ИРЭЭДҮЙ” ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ХҮРЭЭНД САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “ХАМГААЛАГДСАН ИРЭЭДҮЙ” хүүхдийн хөгжил, хамгааллын зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн хүүхдийн байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. 
Тус уулзалтанд ХНХЯам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, ОУ-ын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор, ОУ-ын Урлаг, боловсролын академи зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
2024/02/21

Зөвлөмж зөвлөгөө

2024/02/16
2024/02/01
2024/01/31
2024/01/31
2024/01/31
2024/01/31

Агентлагын мэдээ

2024/01/23
2024/01/23
2024/01/22
2024/01/18
2024/01/18
2024/01/18
2024/01/15
Асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих журамд санал авч байна
2024/01/15

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 62
ЭНЭ 7 ХОНОГ 540
ЭНЭ САР 3005
НИЙТ 31972

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Өмнөговь аймаг Даланзадгад сум, Далан 3 дугаар баг, Багш хөгжлийн ордны 3 дугаар давхарт

Холбоо барих:
Утас: 70532205
Цахим шуудан: umnugovi@fcy.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

© 2023 он. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.